COVID-19: ОХУ-д эсрэг биетийг тоолж тодорхойлох тест бүтээжээ

img

Оросын хэрэглэгчийн хяналтын газрын Пастерын нэрэмжит тархвар судлал, бичил биологийн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд цусан дахь коронавирусийн эсрэг биетийг тоолж тодорхойлох тест систем бүтээсэн талаар Известия мэдээлжээ. 

 

Энэ тест нь халдвар авсан, COVID-19-ийн эмнэлзүйн шинж тэмдэгтэй, тэр дундаа халдвар аваад эдгэрсэн эсвэл шинж тэмдэггүй халдвар тээгчтэй харьцсан хүмүүсийн цусан дахь SARS-CoV-2 коронавирусийн эсрэг биетийг тоолж тодорхойлох юм байна. Түүнчлэн сүргийн дархлааны төвинг үнэлэх зорилгоор эрүүл хүмүүсийг ч энэ тестээр оношлох боломжтой гэж боловсруулагчид нь өгүүлсэн байна. 

 

Тест системийн мэдрэх чадвар өндөр тул цусны ийлдэс, плазм дахь эсрэг биетийн хэмжээ маш бага байсан ч тоолох боломжтой гэнэ. Эмнэлзүйн туршилтаар IgG эсрэг биетийг нарийвчлан тоолж байгаа нь тогтоогджээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ