АНУ Хар тэнгис рүү цэргийн хөлгүүдээ илгээхгүй

АНУ Хар тэнгис рүү цэргийн хөлөг онгоцуудаа илгээх шийдвэрээ цуцалсан гэх мэдээллийг Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу баталжээ.
"Хөлөг онгоцуудыг илгээхээ больсон гэдгийг Америкийн тал амаар мэдэгдсэн. Тэд энэ шийдвэрээ өөрчилвөл, өмнөх мэдэгдлээ ашиглаж, хөлөг онгоцуудаа илгээхэд дахин гурав хоног байна. Энэ гурав хоногт хөлөг онгоцуудаа илгээхгүй бол дараа нь явж өнгөрөх хүртэлх хугацаанаасаа 15 хоногийн өмнө мэдэгдэх шаардлагатай болно" гэж Туркийн сайд мэдэгджээ.
Ийм мэдэгдэл хийхээс өмнө Босфорын хоолойгоор Америкийн цэргийн хөлөг онгоцууд явж өнгөрөөгүй гэсэн мэдээллийг Туркийн ГХЯ-ны эх сурвалжтайгаар хэвлэлүүд мэдээлж байлаа.
Эргэн сануулахад, "Оросын цэргийн хүч идэвхжсэний улмаас Украиныг дэмжихийн тулд" АНУ тун удахгүй Хар тэнгис рүү тэнгисийн цэргийн хөлөг онгоцуудаа илгээхээр болсон талаарх мэдээлэл гарч байлаа. Үүний дараа Вашингтон дөрөвдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Босфорын хоолойгоор АНУ-ын хоёр цэргийн хөлөг онгоц дамжин өнгөрнө гэдгийг Анкарад албан ёсоор мэдэгдэж байв. Монтрегийн конвенцийн дагуу энэ талаар Турк улс Оросын талд мэдэгдэж байлаа.
Хар тэнгист АНУ-ын хоёр хөлөг онгоц гарна
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ