Хөвсгөлд он гарсаар 48 800 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

img

 

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн  Хачим гэдэг газар  аймгийн төвөөс хойд зүгт 353 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 47 км-т өнгөрсөн шөнө  02 цаг 14 минутад  3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.  Хөвсгөл  аймгийн Онцгой байдлын газраас  Ханх  сумын Засаг даргаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.  Хөвсгөл  аймагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 48 800 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3,5 магнитудаас дээш 190 удаагийн хөдлөлт болсон байна.

 

Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ