World Press Photo-2021: Дайн, цар тахал, байгаль орчин

World Press Photo гэрэл зургийн сэтгүүлзүйн олон улсын шагналын 64 дэх удаагийн уралдааны ялагчдыг тодруулжээ.
"Оны шилдэг гэрэл зураг" төрөлд Данийн гэрэл зурагчин Мадд Ниссен тэргүүлсэн байна. Тэрбээр цар тахлын сэдвээр, Бразилийн хоёр эмэгтэйн тэврэлтийг харуулсан зургаараа ийнхүү ялагч болжээ. Энэ зургийг 2020 оны наймдугаар сард авсан бөгөөд зураг дээр Сан-Паулу дахь ахмадын асрах байранд амьдрах 85 настай эмэгтэйг сувилагч тэвэрч байна
"Чухал мэдээ" төрөлд Оросын РИА Новости агентлагийн фото сурвалжлагч Валерий Мельников тэргүүлжээ. Тэрбээр 2020 оны есдүгээр сараас 11дүгээр сарын хооронд өрнөсөн Уулын Карабах дахь зэвсэгт сөргөлдөөний талаарх "Алдагдсан диваажин" нэртэй цуврал зураг авсан байна.
"Оны фото түүх" төрөлд Италийн гэрэл зурагчин Антонио Фаччилонго тэргүүлжээ. Тэрбээр Израиль-Палестины дайнтай холбоотойгоор Израилийн шоронд эрчүүд нь хоригдох үед Палестины гэр бүлүүд хэрхэн амьдардагийг хальсанд буулгасан байна.
"Хүрээлэн буй орчин" гэрэл зургийн төрөлд Америкийн зурагчин Ральф Пейс түрүүлжээ. Түүний зураг дээр далайн хав амны хаалтны хажууд хөвөх аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ