ШУУД: 1107 хүний шинжилгээнд коронавирус илэрч, зургаан хүн нас барлаа

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.16/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд  1107 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 19 672  боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын  1020 нь Улаанбаатар хотод, 84 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тодруулбал, Увс аймагт 3, Ховд аймагт 7, Баянхонгорт 2, Архангайд 19, Өвөрхангайд 4, Сэлэнгэд 3, Төвд 17, Дундговь 8, Хэнтий 2, Сүхбаатарт 2, Дорнод 1, Дархан-Уул 4, Орхонд 12, аймагт тохиолдол тус тус бүртгэгджээ.

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 406 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 11044  болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас зургаан хүн нас барлаа. Тухайлбал,

 

  • Дөрөвдүгээр сарын 13нд  34 настай эрэгтэй халдвар батлагдсан 

  • Дөрөвдүгээр сарын 06-нд 49 настай эрэгтэй халдвар илэрч, Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 

  • Дөрөвдүгээр сарын 07-нд 76 настай эмэгтэй онош нь батлагдаж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан

  • Дөрөвдүгээр сарын 12-нд 64 настай эмэгтэй онош батлагдаж, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 

  • Гуравдугаар сарын 15-нд 58 настай эрэгтэй онош батлагдаж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан 

  • Дөрөвдүгээр сарын 12-нд 62 настай эрэгтэй онош батлагдаж, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмчлүүлж байгаад нас барлаа.  Ингэснээр халдварын улмаас нас барсан хүний тоо 37 болж байна. 

 

Өнөөдрийн байдлаар 3025 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2048 хүн хөнгөн, 723 хүндэвтэр , хүнд 201, маш хүнд 53 хүн байна. 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ