Дэлхий хотуудад байх хамгийн өвөрмөц сандлууд

Гудамжинд байх вандан сандал зэрэг маш энгийн зүйлсийг ч бүтээлчээр шийдэж болно. Үүний жишээ хаа сайгүй бий. Харин энд өвөрмөц, олны анхаарлыг татаж, орчиндоо өнгө нэмсэн цөөн тооны сандлуудыг сонирхуулж байна.
1. Цэцэрлэгт хүрээлэнгийн сандлууд
Екатеринбург хот, ОХУ
"ПИЛЛАРС плюс" компанийн гэрэлтүүлэг бүхий энэ сандал лед гэрэлтүүлэгтэй тул үдшийн цагаар орчноо гэрэлтүүлж, өнгөлөг харагддаг гэнэ.
2. Хуурай усан сан
Фёклабрук, Австри
Усан сан дотор, усны төвшнөөс дор орших, вандан сандалуудтай амралтын хэсэг. Усан дунд тайван суугаад ном унших, хэн нэгэнтэй хөөрөлдөхөд тун тохиромжтой газар.
3. "Марзан" сандлууд
Хятад болон Казань
Хятад болон Оросын Казань хотод ийм "марзан" сандлууд бий. Хошин шогийн мэдрэмжтэй хүмүүс ийм сандал дээр сууж үзмээр санагдах байх.
4. Амрах хэсэг
Тыхы хотын эрэг дагуух гудамж, Польш
Энэ хотод байх Попроцянское нуурын дагуух эргийн гудамжинд тороор хийсэн ийм амрах хэсгүүд бий.
5. "Цэнхэр хивс"
Ньюкасл, Англи
Хивсний нэг үзүүрийг хуулчихсан мэт харагдах энэ өвөрмөц сандал мөн л орчиндоо өвөрмөц төрхийг бий болгоно.
6. Цэцэрлэгт хүрээлэнгийн сандал
Массачусетсын цэцэрлэгт хүрээлэн, АНУ
Массачусетсын цэцэрлэгт хүрээлэнд хүссэн хүн бүр гэрэлтүүлэг, ухаалаг төхөөрөмжийг цэнэглэх нарны батарейгаар тоноглогдсон буйдан сандал дээр амрах боломжтой.
7. Ханан дахь сандал
Люксембург
Alleswirdgut Architektur компанийн хийсэн өвөрмөц сандал. Гэхдээ энэ сандал дээр клаустрофоби буюу давчуу орон зайн айдастай хүмүүс суух нь эргэлзээтэй.
8. Малгайтай сандал
Марсель, Франц
Бүрх малгай хэлбэртэй асар том саравч бүхий энэ сандал дээр Францад бий. Том малгай нь нарны хурц тусгалаас хамгаална.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ