АНУ: Дахин буудалцаан гарч, таван хүн амиа алджээ

img

Сүүлийн өдрүүдэд АНУ-д өдөр бүр галт зэвсэгтэй холбоотой гэмт хэргүүд ар араасаа гарсаар байна. Пүрэв гарагт Техас мужид гэмт этгээд нисэх буудлын орчимд гал нээсний улмаас хэд хэдэн хүн шархадсан талаарх мэдээлэл гарч байлаа. Харин үүний араас Индиана мужид ноцтой хэрэг гарчээ. 

 

АВС агентлагийн мэдээлснээр, Индиана мужийн Индианаполис хот дахь FedEx шуудангийн компанийн нэгэн хэлтэст галт зэвсэг ашигласан гэмт хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэргийн улмаас таван хүн амиа алдаж, өөр хэд хэдэн хүн шархадсан байна. 

 

Индиана мужийн цагдаагийнхны мэдээлснээр, хүмүүс рүү гал нээсэн этгээд амиа хорложээ. Энэ хэрэг орон нутгийн цагаар пүрэв гарагийн 23 цагт (Улаанбаатарын цагаар баасан гарагийн 11.00) гарсан байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
ene orond chin hyn alahgui odor gej baidaggui shdee tyyhendee, tohioldloor ganzhan odor l baisan heden sariin omno
2021-04-16
Пээ энэ Америк одоо тэгээд маньд эрх чөлөө заах орон мөн үү? Өдөр бүр буудуулж үхцгээх юм. Ядаж Монголд бол Амьд явах эрх энээ тэрээ гээл бөөн юм болно доо. Ийм асуудлаа шийдээсэй. Арьс өнгөний үзэл Амерктл оршин байна. Европ Ази-д расист үзэл бага байна шүү дээ.
2021-04-16
Америкийн нэгдсэн улсын засгийн газар иргэддээ буу зэвсэг худалдан авах эзэмшихийг зөвшөөрснөөс болж америкийн нэгдсэн улсад галт зэвсэгээр хүн алах гэмт хэрэг гаарсаар байна.
2021-04-16