АНУ, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бататгах төсөл батлагдлаа

img

АНУ-ын 117 дугаар Конгрессын Сенатын танхим “Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бататгах, Монгол Улс дахь ардчилсан тогтолцооны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолын төслийг баталлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2019 оны долдугаар сард АНУ-д хийсэн айлчлал болон хоёр улсын Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээрийн үр дүнд хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарлаж, хамтарсан тунхаглал гаргасан билээ.

 

Хамтарсан тунхаглалыг бататган АНУ-ын Конгрессын Сенатын танхим “Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бататгах, Монгол Улс дахь ардчилсан тогтолцооны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолын төслийг 2021 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр батлав.

 

Дээрх тогтоол болон АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр баталсан “Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай” тогтоолын төсөл нь Монгол Улс, АНУ-ын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын ардчилсан үнэт зүйлсэд тулгуурласан  хөгжлийн тогтолцоог бататгах, түүнчлэн АНУ-ын Конгресст шинээр дахин өргөн баригдахаар хүлээгдэж буй “Гуравдагч хөршийн худалдааны тухай” хуулийн төслийг хэлэлцэх үйл явцад түлхэц болох юм.

 

АНУ-ын 117 дугаар Конгрессын Сенатын танхимын 36 дугаар тогтоолыг бүрэн эхээр нь эндээс уншина уу.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бидэнд 3 дахь хөрш зайлшгүй хэрэгтэй.орос ,хятад 2 хөрштэйгөө холдохгүй,ойртохгүй адил тэнцүү харьцаад явхад л болно доо болно.
2021-04-17
Оросын дүүд:
Тэгээд буцаад Оросын колони болох юм уу
2021-04-17
irgen:
gadnii gar hol bolohoo zogsohgui bol ukrain bolj duusna daa mongol uls
2021-04-16
Оросын дүүд:
Тэгээд буцаад Оросын колони болох юм уу