Гэрлийг 98.1 хувь ойлгодог цагаан будаг гарган авчээ

img

Өнгөрсөн  жил Калифорнийн их сургуулийн эрдэмтэд нарны гэрлийг 98 хувь ойлгодог "супер цагаан" будаг бүтээсэн талаараа зарлаж байлаа. Энэ будгийг барит болон политетрафтоэтиленийг суурилан гаргаж авсан байв. 

 

Харин энэ үзүүлэлтийг давах, шинэ "супер цагаан" будаг гарчээ. Үүнийг Индианагийн Пердью их сургуулийн эрдэмтэд гарган авсан байна. Зохион бүтээгчдийн өгүүлснээр, энэ будгийг барилгын гадна хэсгийг будахад ашиглавал барилга дотор агааржуулагч зайлшгүй тавих шаардлагыг багасгах гэнэ.

 

"Энэ будгаар 92.9 квадрат метр талбайтай байшингийн дээврийг будвал хөргөх, сэрүүцүүлэх хүчин чадлыг 10 киловаттаар хэмнэнэ. Өөрөөр хэлбэл, ихэнх байшинд ашиглагддаг агааржуулагчаас ч их хүчин чадал гэсэн үг" хэмээн эрдэмтдийн багийн төлөөлөгч Сюлин Жуань өгүүлжээ.

 

Тэд өнгөрсөн жил нарны гэрлийг 95.5 хувь ойлгодог будаг гарган авч байсан бөгөөд энэ ажил дээрээ суурилан супер цагаан будаг гарган авахаар ажилласан байна.

Судалгааны зохиогчдын өгүүлснээр, өдгөө зах зээл дээр "ультра ойлгогч" хэмээн борлуулагддаг цагаан будагнууд нь нарны гэрлийг ердөө 80-90 хувь л ойлгодог байна. Энэ нь ахуйн зориулалтаар хангалттай үзүүлэлт хэдий ч хөргөх зориулалтаар ашиглах бол бага үзүүлэлт аж.

 

Будгийг турших явцад супер цагаан будаг өдрийн хурц нарны гэрэлд ч гадаргууг орчны хэмжээс 4.5 хэмээр бага хэмтэй байлгах боломжтой нь тогтоогдсон байна. Эрдэмтдийн боловсруулсан энэ шинэ супер цагаан будаг ойрын хоёр жилд багтан хэрэглээнд нэвтэрч магадгүй аж. Одоогоор будагны элэгдэлд тэсвэртэй байдлын туршилт явагдаж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хуц муу үхэр өөрөө зохио
2021-04-17
Өндөр хүчдэл шонгийн мод утасны холболтгүйгээр хотыг цахилгаан түгээдэг төхөөрөмж бүтээгээч.
2021-04-17
Хуц муу үхэр өөрөө зохио