ЭМЯ: 983 тохиолдол батлагдаж, дөрвөн хүн нас барлаа

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. Сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдол 983 болж нийт тохиолдол 20655 болон нэмэгдлээ. 406 хүн бүрэн эдгэрч нийтдээ 11450 хүн болж байна. Харамсалтай нь сүүлийн 24 цагт дөрвөн нас баралт бүртгэгджээ. 83, 85, 70, 75 настай иргэд ковидийн халдвараар нас барсан байна.
Улаанбаатар хотод 898, хөдөө орон нутагт 85 тохиолдол бүртгэгджээ. Коронавирусийн халдвараар өвчилсөн маш хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ