Халдвартай хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж байна

ЭМЯ-ны ээлжит мэдээллээр ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч н.Болор-Эрдэнэ цахимаар мэдээлэл хийж, асуултад хариуллаа. Тэрбээр:
-Халдварын тоо нэмэгдэхийн хэрээр ачаалал их байна. Хүнд өвчтөний тоо нэмэгдэхийн хэрээр эмч нарын нөөц дутагдалтай байна.
-Дур мэдэн өөрийгөө эмчлэх нь зөв үү?
-Өндөр настай, суурь өвчтэй хүмүүс хүндрэх нь амархан байна. Хорио цээрийн үед гэр гэртээ байх нь чухал байна. Ажилтай иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахих хэрэгтэй.
-Халдвар ямар үед хүндэрч байна вэ?
-Суурь өвчтэй хүмүүс амархан хүндэрч байгаа. Мөн залуу хүмүүс ч халдвар аваад хүндрэх нь их байна. Дархлаанаас шалтгаалж байна. Коронавирусийн халдвараар өвчилсөн маш хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ