Утаажилтын бүсээс 75 иргэнийг гаргаж, угаартсан 8 иргэнийг НТТТ-д шилжүүлэн өгчээ

img

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Санто” хотхонд хог шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр  ирсэн байна.

   

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид дуудлагын дагуу очиход 1 дүгээр давхраас 16 дугаар давхар хүртэлх цахилгаан дамжуулах кабел утас шатаж байжээ. Онцгой байдлын албан хаагчид 10 минут ажиллаж унтраан, утаажилтын бүсээс 75 иргэнийг гаргасан бөгөөд бага зэрэг угаартсан 8 иргэнийг НТТТ-д шилжүүлэн өгсөн.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ