Архангай аймгийн халдварын тоо 249 болон нэмэгдлээ

Архангай аймагт сүүлийн 24 цагт 369 сорьцонд шинжилгээ хийж, шинээр илэрсэн 8 тохиолдол бүртгэгдлээ. Үүнд:
- Эрдэнэбулган - 2
- Эрдэнэмандал - 6 тус тус байна.
Архангай аймагт нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 249 боллоо. Үүнд:
2020 онд: Батцэнгэл – 3 тохиолдол
2021 онд: Эрдэнэбулган – 150 тохиолдол
Хайрхан – 28 тохиолдол
Эрдэнэмандал – 54 тохиолдол
Чулуут – 13 тохиолдол
Ихтамир – 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна. Аймгийн хэмжээнд нийт 119 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарлаа.
Ойрын хавьтлын хүний тоо: 1958
Тусгаарлах байранд – 81
Одоо гэрийн тусгаарлалтад байгаа – 823
Нийт коронавируст халдварын батлагдсан 249 тохиолдлын хамгийн бага 2 нас, хамгийн их 83 нас, дундаж нас 41.5, дундаж ам бүлийн тоо 4.6 байна. Батлагдсан тохиолдлуудын 57% нь эмэгтэй, 43% нь эрэгтэй байна. Гэр бүлийн хавьтал 48.58 байгууллага хамт олон 12.3 хувийг эзэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ