ШУУД: Шинээр 1340 тохиолдол батлагдаж, 3 хүн нас барлаа
Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгч байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд манай улсад 11 963 хүнээс шинжилгээ авч, шинээр 1340 тохиолдол батлагдаж, нийт батлагдсан тохиолдол 21 995 боллоо. Сүүлийн 24 цагт 41-51 насны 3 хүн коронавируст халдварын улмаас нас баржээ. Ингэснээр нийт нас барсан тохиолдол 44 боллоо. Хөдөө орон нутагт 119 тохиолдол батлагдлаа. Өнөөдрийн байдлаар коронавирусийн хөнгөн шинж тэмдэгтэй 4604 хүн гэртээ тусгаарлагдаж байна. Тэднийг өрх, дүүргийн эмч нар хянаж байгаа аж.
Хатуу хөл хорионы үр дүн гарах болоогүй. Өвлийн улиралд тогтоосон хөл хорионоос одоогийнх огт өөр. Хөл хорио тогтоосон ч иргэдийн хөдөлгөөн тасрахгүй байна. Тиймээс иргэн бүр хариуцлагатай баймаар байна. Цөөн хүний хариуцлагагүй үйлдлээс болж, илүү олон хүнийг хамарсан өвчлөл нэмэгдэх эрсдэл их байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ