Жагсаал, цуглааны талаар гишүүд ийн байр сууриа илэрхийлж байна

img

Сүхбаатарын талбай дээр МҮЭХ-ноос зохион байгуулж буй жагсаал, цуглаан үргэлжилж байна. Дөнгөж сая МҮЭХ-ныхон УИХ-д шатахуун, валютын үнийн өсөлтийг бууруулж, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх талаархи шаардлагыг хүргүүллээ. Улс орон даяар 30 гаруй мянган хүнийг хамран үргэлжилж байгаа уг жагсаалын талаар болон МҮЭХ-ноос хүргүүлсэн шаардлагад УИХ цаашид ямар арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн үзэж байгаа талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо.       Р.Амаржаргал: Миний бодлоор юуны түрүүнд УИХ жагсаал цуглаанд оролцож байгаа хүмүүсийн төлөөллийг хүлээн авч уулзах хэрэгтэй. Тэдний тавьж буй шаардлагыг хүлээн авч, үүсээд буй асуудлыг судалж, хамтран ажиллаж цаашид энэ асуудлаас гарах гарцыг хайх ёстой.       Э.Бат-Үүл: Утсаа авсангүй.         Ц.Сэдванчиг: Иргэдийн гаргаж байгаа шаардлагыг зөв гэж үзэж байна. Дураараа үнэ ханш хөөрөгддөг энэ аж ахуйн нэгжүүд дээр яаралтай арга хэмжээ авах ёстой. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн валютын үнийн өсөлтөөс үүдэн шатахууны үнийг 260 хүртэлх төгрөгөөр нэмэгдүүлэхээс өөр аргагүй байсан гэсэн тайлбарын хариуд Монголбанкнаас мэдэгдэл гаргасан байна. Энэ мэдэгдэлд 2011 оны арванхоёр, 2012 оны нэгдүгээр сард арилжааны банкуудаас шатахууны аж ахуйн компаниудаас 128.4 сая ам.долларыг 1388 төгрөгөөр худалдан авсныг Монголбанк мэдэгдлээ. Гэтэл ам.доллар 1450-1480 болж огцом өсөж байх үед эдгээр компаниуд үнийн өсөлтгүйгээр ам.доллар авч байсан хэрнээ энэ үнийн өсөлтөөс болж алдагдалд орж байна хэмээн үндэслэлгүйгээр шатахууны үнийг нэмсэн нь тогтоогдлоо. Үүнийг өөр бусад албаныхан ч нотлож байгаа. Саяны болсон үнийн өсөлтийн гол шалтгаан нь энэ шатахууны өсөлт байсан. Яг энэ нөхцөлд УИХ-ын зүгээс авах арга хэмжээ гэхээр хууль тогтоомжийн хувьд зохицуулалт хийнэ гэсэн үг. УИХ-аас энэ нөхцөл байдлыг зохицуулах хууль тогтоомж гаргах шаардлагатай бол гаргаж өгч болно байх. Миний харж байгаагаар энэ асуудал Засгийн газар түүний харъяа агентлагууд, аж ахуйн нэгжүүдтэй холбоотой зохицуулалт хийх шаардлагатай байна. УИХ-ын зүгээс ийм үнийн өсөлт гаргуулахгүй байхын тулд Үндсэн хуулиар өөрт ногдсон Онцгой болон Гаалийн татварыг тэглэх, хувь бууруулах эрхийг Засгийн газарт шилжүүлсэн. Энэ татварын асуудлыг зохицуулах эрх нь зөвхөн УИХ-д байдаг. Энэ эрхээ хүртэл шилжүүлээд байгаа. Дахиад өөр эрх зүйн орчноор дамжуулан шийдвэрлэх асуудал байвал УИХ арга хэмжээ авахад бэлэн байгаа гэж бодож байна. Нийгэмд үүсээд байгаа энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна.   С.Бямбацогт: Ямар шаардлага хүргүүлсэнийг нь би мэдэхгүй байна. УИХ-аас ямартаа ч үнийн өсөлтийг бууруулах ажлыг хэсэг гаргасан. Ажлын  хэсгийнхэний дүгнэлт гарч, Монголбанк, Засгийн газарт үүрэг өгнө байх. Эндээс л шийдвэр гарна биз.         Д.Лүндээжанцан: Сая сайд нарын асуудлыг хэлэлцээд хурал дөнгөж завсараллаа. Гадаа жагсаал цуглаан болж байх шиг байна. Юуны түрүүнд эдийн засгийн хөшүүргийг сайжруулж, ШӨХЭАХГ-ыг их сайн ажиллуулах ёстой. Мөн эрх зүйн хариуцлагыг чангатгах шаардлагатай байна. Үнийн өсөлтийг хязгаарлах бодлого явуулдаг Монголбанк яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. Түүнчлэн далимдуулж үнийг хөөрөгдөж нэмж байгаа хүмүүстээ ШӨХЭАХГ арга хэмжээ авах хэрэгтэй. УИХ-ын зүгээс энэ асуудлыг яаралтай хэлэлцэж, үүсээд байгаа асуудлыг зогсоох ёстой. УИХ-ын гишүүдэд УИХ-ын Тамгын газраар дамжиж мэдээлэл ирдэг одоогоор мэдээлэл ирээгүй байна. УИХ-аар дамжиж мэдээлэл ирэхээр Ө.Энхтүвшин дарга биднийг хуралдуулна байх. Н.Батбаяр: Утсаа авсангүй.         Я.Батсуурь:Жагсаж, цуглана гэдэг Үндсэн хуулиар олгосон эрх. Миний хувьд энэ жагсаал цуглааныг дэмжиж байгаа. УИХ-ын зүгээс эдгээр хүмүүсийн тавьж буй шаардлагыг хүлээн авч, хэлэлцээрт орж, зохих арга хэмжээнүүдийг яаралтай авах шаардлагатай. Тухайлбал,  Монголбанкны удирдлагуудад хариуцлага тооцож, валютын ханш, мөнгөний бодлогын асуудлыг дахин хэлэлцэх хэрэгтэй. Хариуцлага тооцно гээд зөвхөн удирдлагуудыг нь огцруулах арга хэмжээ аваад зогсохгүй бодлого боловсруулж, энэхүү асуудлыг зохицуулах ёстой. Мөн энэ хариуцлагагүй нефть импортлогч компаниудад арга хэмжээ авч, тэдэнд ногдуулсан 10 тэрбум төгрөгийн торгуулийг яаралтай төлүүлэх арга хэмжээ авч, иргэдийн хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байна. Түүнчлэн миний хувьд шатахууны энэ үнийн өсөлтийг судлаж үзэхэд, манай улс дэлхийн зах зээл дэх шатахуун үнээс даруй 400-500 ам.долларын нэмэгдэлтэйгээр шатахуун авдаг юм билээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр 2008 оноос өмнө манай улс дэлхийн зах зээлийн үнээр авдаг байсан. 2008 оноос хойш ийм өндөр үнийн зөрүүтэйгээр шатахуунаа авдаг. Энэ асуудлыг зогсоож, ОХУ-тай төрийн дээд хэмжээний уулзалт, яриа хэлэлцээрүүдийг яаралтай хийх ёстой. Миний зүгээс өнөөдөр Ерөнхий сайдад энэ талаар асуулга тавьсан. Удахгүй дахин нягталж, энэ талаар дахин УИХ, Засгийн газарт хандана. Үүнээс гадна манай улсаас гарч байгаа валютын урсгалыг нэн даруй арга хэмжээ авч хязгаарлаж, дотооддоо шингээх гарцыг олох хэрэгтэй. Мөн нэг улсаас шатахууны хувьд хараат бус байхын тулд бусад эх үүсвэрүүдээс шатахуун нийлүүлэх, өөрсдөө боловсруулах үйлдвэртэй болох, нөөцийн сан бүрдүүлэх зэрэг арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай гэж үзэж байна. Миний хувьд энэ талаар судалж, цаашид гарах гарцыг эрэлхийлж ажиллах болно.   Д.Очирбат: Би мэдээлэл муутай байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, үндэслэлгүй нэмэгдэж, эргээд хуучин үнэндээ очиж чадсангүй. Нийгэмд үүсээд байгаа энэ байдал дээр Засгийн газар яаралтай арга хэмжээ авч ШӨХЭАХГ-ыг сайн ажиллуулж, үндэслэлгүйгээр үнэ нэмээд байгаа хариуцлагагүй компаниудын тусгай зөвшөөрөлтэй нь хүртэл ярих хэрэгтэй байх. Үйлдвэрчний эвлэлээс хийж байгаа энэ арга хэмжээ бол тэдний зохион байгуулах ёстой, хийх ажлуудын нэг мөн гэж бодож байгаа. Одоогоор манай намын бүлэг болон бусад УИХ-ын бүтцүүдээр энэ асуудлыг хэлэлцээгүй байна. Гишүүдийн хувьд сайд нарын томилгооны асуудал дээр сууж байна.     Д.Зоригт: Би Өмнөговьд явж байна. Ямар ч мэдээлэлгүй байна.           С.Заяа                  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
lundaajanjiin ug kinond gardag mgl noyonii ugiig yalt ch ugui sanagduulj bna. `ardiin tlch1 kino shig sanagdaj bna.
2012-01-21
ene zorigt gej banhar umnugobid yugaa hiij yabaa yum, erunhiilugchiig dagaj banharin uurgee bieluulj yabaa yum uu
2012-01-20
bi medeelel muutai bna gej heleh erh UIH iin gishuund bh n tuiliin zohisgui hereg. UIHiin gishuun ard tumnii elch... gesen ug Undsen huulind bhad zaaval medeelel huleehguigeer oorsdoo idevh gargaad bodit medeeleltei bh yostoi. Ih hurliin gishuun hun olon taliin chadvartai hurdan setgehguigeer yaj bodlogo bolovsruulgch bj taarah be
2012-01-20
Suuri gishuun l dajgui yum yarijee
2012-01-20
ocnir bat yu medehev dee haral kkkkk
2012-01-20
har sdanaaud
2012-01-20