Энэ сарын 21-нд 50400 хүн тун "АстраЗенека" вакцин ирнэ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.19/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ойрын хугацаанд хэчнээн тун вакцин татан авах вэ?
ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан:
-Дөрөвдүгээр сарын 21-нд 50400 хүн тун "Астра Зенека" вакцин ирэх мэдээлэл байна.
-Коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн хэчнээн хүн бий вэ?
-Манай улсын хэмжээнд өчигдрийн байдлаар нийт 638268 хүн вакцины эхний тунд хамрагдсан байна. Эмч, эмнэлгийн ажилчдад вакцины давтан тунг хийгээд эхлэсэн.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ