ШУУД: Шинээр 1311 тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.20/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 1311 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 24 195 боллоо.Шинээр батлагдсан тохиолдлын 1214 нь Улаанбаатар хотод, 97 нь орон нутагт байна. Тодруулбал, Увс аймагт 1, Завханд 14, Ховд 2, Өвөрхангайд 3, Төв аймагт 7, Сэлэнгэд 1, Хэнтийд 4, Дархан-Уул 61, Орхонд 4 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 459 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 12 860 болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас хоёр хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 51 болж байна. Тухайлбал,
-
Дөрөвдүгээр сарын 18-нд 75 настай эрэгтэй онош батлагдсан. Тухайн өдрөө түргэн тусламжаар Улсын төв эмнэлэгт ирж, эмчилгээндээ орсон ч нас барлаа.
-
Дөрөвдүгээр сарын 16-нд 83 настай эрэгтэй онош батлагдаж, Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт нас барсан.
Өнөөдрийн байдлаар 3520 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2278 хүн хөнгөн, 926 хүндэвтэр , хүнд 253 , маш хүнд 63 хүн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ