ХӨСҮТ-ийн эмч нар нэр хүндээ сэргээхийг шаардлаа
PCR шинжилгээг хуурамчаар үйлдсэн гэх ХӨСҮТ-ийн эмч нарын төлөөлөл мэдээлэл хийж байна. Уг асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа юм. ХӨСҮТ-ийн эмч нарын төлөөлөл дээрх асуудалтай холбогдуулан мэдэгдэл гаргасан байна.
ЭМ-ийн сайдад хандаж "Эрүүл мэндийн салбарын ажилтнууд халдварт өвчинтэй тэмцэх хүнд нөхцөлд ажиллаж байхад ХӨСҮТ-ийн ажилтнуудыг хуурамч шинжилгээний хариу гаргадаг гэж цахим орчинд буруутгаж байна. Буруутай нь тогтоогдоогүй байхад тодорхой нэр зарлаж байгааг эсэргүүцэж байна. Тиймээс нэр хүндийг сэргээх, салбарын эмч ажилтнуудын урамшууллыг бүрэн олгож өгөхийг мэдэгдэж байна" гэж Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний холбооноос мэдэгдэл гаргасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ