Вакцин хийлгэсэн хүмүүсээс 0,04 хувь нь халдвар авчээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.20/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн иргэд эсрэг биетийн шинжилгээ өгөх нь зөв үү?
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа:
-Вакцины хоёрдугаар тунгаа хийлсэн иргэд эсрэг биетийн шинжилгээ заавал өгөх шаардлагагүй. Эсрэг биетийн шинжилгээ өртөг өндөр.
-Вакцин хийлгэсэн ч халдварт өртсөн хэдэн хүн байна вэ?
-Нийт 617 183 хүн вакцин хийлгэснээс 2304 буюу 0,04 хувь нь халдварт авсан байна. Эдгээр халдвар авсан хүмүүсийн 74 хувь нь вакцин хийлгэснээс хойш 0-21 хоногийн хугацаанд халдвар авсан. Манай улсад дөрвөн үйлдвэрлэгчийн гурван өөр төрлийн вакцин хийгдэж байгаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ