ШУУД: Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг нэг хүн, нэг намд зориулж гаргаагүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт,5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж 02 дугаар дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтээр тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт болон 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс түдгэлзүүлж, харин хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй хэмээн шийдвэрлэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн:
3.1.2: “нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;
5.4: 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.
5.6: Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.
26.2: Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
-
2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;
-
2.2. татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх;
-
2.3. сэтгэцийн эмгэггүй байх гэсэн заалтууд Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.Ингэснээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй дүгнэлт гарсан билээ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-ҮХЦ-ийн дүгнэлтийг бүхлээр нь хэвлэлээр нийтлэх шаардлагатай байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн холбоотой хуулийг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар иргэд гомдол гаргасан. Энэ дагуу цэц хэлэлцээд дүгнэлт гаргасан. Нэг хүн, нэг намд зориулаад гаргасан гээд байгаа нь дутагдалтай юм. Өмнө нь Ерөнхийлөгчөөөр сонгогдож байсан хүмүүсийг дахин нэр дэвшихгүй гэсэн агуулгатай. ҮХЦ-ийн хурлыг зогсоох, дарамтлах гэсэн үйлдэл гарсан гэлээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар ҮХЦ-ийн дүгнэлтийг дэмжлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ