Шадар сайд хүүгийнхээ сургалтын төлбөрийг буцаан шилжүүлэхээ мэдэгдлээ

Шадар сайд С.Амарсайханы хүү Боловсролын зээлийн сангаас 27 166 ам.долларын зээл аван, Англи улсад суралцаж буй баримт ил болж, олны дургүйцлийг төрүүлээд буй. Жирийн ардын хүүхдэд олддоггүй зээлээр төрийн түшээдийн хүүхдүүд гадаадад суралцаад буй нь олны дургүйцэх шалтгаан болсон. Тэгвэл энэ асуудалд Шадар сайд өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийж, сургалтын төлбөрийг төрийн санд буцаан шилжүүлэхээ мэдэгдсэн байна. Тэрбээр цахим хуудсанаа
...Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх 20 чиглэлээр дэлхийн шилдэг 100 их сургуульд тэнцсэн тохиолдолд Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл олгодог журамтайг бүгд мэднэ. Миний хүү ч тэдний нэг учраас ичиж, эмээх шаардлага байхгүй. Энд түүний буруу гэж огт үгүй...
...Аав нь улс төрийн хариуцлагатай алба хашиж байгаа төрийн хүний хувьд цар тахлын хүнд үед ард иргэдээ талцуулан бухимдуулахгүйн тулд ёсзүйн алхам хийгээд ХҮҮГИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ Сургалтын ТӨРИЙН САНД БУЦААН ШИЛЖҮҮЛЖ, хөтөлбөрөөс татгалзаж байна.
...Өөрсдийн мэдлэг чадвараа үнэлүүлэн дэлхийн ТОП их сургуульд элсэж, төрийн дэмжлэг авч байгаа олон аавын хүү, ээжийн охин ААВ, ЭЭЖ НЬ төрд зүтгэж ДАРГА байсны нь төлөө бусдад бүү буруутгагдаж адлагдаасай гэдгийг хэлэх байна...хэмээн бичжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ