Хөл хорио тогтоохгүй бол өдөрт 31 мянган хүн коронавирусийн халдвараар өвчилнө

Эрүүл мэндийн яамнаас хөл хорионы дэглэмийг сунгах саналыг Засгийн газарт оруулаад буй. Одоо үргэлжилж буй хөл хорио энэ сарын 25-нд дуусна. Товлосон хугацаанд хөл хориог цуцалвал халдварын нөхцөл байдлыг бууруулж чадахгүй, одоогийн хэмжээнд тогтвортой байлгана. Харин хөл хорионы дэглэмийг шууд цуцалвал эргээд халдварын том давалгаа бий болно гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Байгалмаа хэлж байна.
Тиймээс хөл хорио тогтоох нь зайлшгүй шаардлага. Тэр тусмаа хөл хориог урт хугацаанд үргэлжлүүлэх нь халдварын тархалтыг бууруулахад чухал нөлөөтэйг мэргэжилтэн хэлж байна.
Хөл хориог 14 хоногоор сунгаж, 05 сарын 02 хүртэл үргэлжлүүлбэл өдөрт 677
Хөл хориог 28 хоног үргэлжлүүлж, 05 сарын 09 хүртэл сунгавал өдөрт 536 тохиолдол бүртгэгдэнэ.
Хөл хорио тогтоохгүй, вакцин хийхгүй бол өдөрт 31 мянган хүн коронавирусийн халдвараар өвчилнө.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ