ВИДЕО: Шинээр 1264 тохиолдол батлагдаж, 8 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.23/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 1264 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 27 956 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1103 нь Улаанбаатар хотод, 160 нь орон нутагт, 1 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Тодруулбал, Дархан-Уул 30, Орхон 15, Сэлэнгэд 3, Хэнтий 1, Дундговьд 4, Өвөрхангайд 13, Архангай 3, Төв аймагт 36, Ховд 4, Завханд 49, Хөвсгөлд 1, Булганд 1 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 486 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 14 258 болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас найман хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 69 болж байна. Тухайлбал,
-
Дөрөвдүгээр сарын 02-нд 66 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 22-нд 57 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 12-нд 94 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 21-нд 81 настай эрэгтэй онош батлагдсан
-
60 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 22-нд 56 настай эмэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 09-нд 62 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 13-нд 62 настай эмэгтэй онош батлагдсан
Өнөөдрийн байдлаар 4127 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2338 хүн хөнгөн, 1374 хүндэвтэр , хүнд 351 , маш хүнд 63 хүн байна. Мөн 6763 хүн гэрийн хяналтад бий. Тандалт судалгаа хийж байгаа 2700 хүн байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ