МАН-аас Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүллээ

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргаж, холбогдох материалыг өнөөдөр УДШ-д хүргүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан МАН-аас Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлсэн байна. Уг шаардлагада "Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та Үндсэн хууль зөрчиж, МАН-ыг тараах хууль бус захирамжаараа Үндсэн хуульт байгууллагад халдаж, ардчилсан, эрх зүйт төрийг үгүй хийх гэсэн үйлдлийг удаа дараа гаргалаа. МАН нь Үндсэн хууль бусад хууль тогтоомжуудыг хүндэтгэлтэйгээр мөрдөн, ажилласаар ирсэн бөгөөд аливаа хууль бус үйлдэл гаргаагүй болохоо албан ёсоор мэдэгдэж, таны хууль бус захирамж, илгээлтэд дараах тайлбар, шаардлагыг өгч байна" гэжээ.
Шаардлагыг бүрэн эхээр нийтлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ