Нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх ажил Их тойрууд үргэлжилж байна

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, хаалтыг буулгаж буй.
Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр, Их сургуулийн гудамжинд зам, зогсоол орчмын газрыг чөлөөлөх ажил үргэлжилж байна. Өмнө нь Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Барилгын хөгжлийн төвийн гаднах зам, зогсоол орчмын газрыг чөлөөлсөн. Мөн Хангарди ордны хойд талын зам, зогсоол, “Блю скай цогцолбор”-ын гаднах гудамж, зам, нийтийн эзэмшлийн талбайг хааж, зөвшөөрөлгүй барьсан төмөр шон, хаалтуудыг буулгаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ