ШУУД: Шинээр 1263 тохиолдол батлагдаж, 5 хүн нас барлаа

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.24/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 1263  хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 29 219  боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын  1144 нь Улаанбаатар хотод, 116 нь орон нутагт, 3 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Тодруулбал, Ховд 1, Завханд 46, Хөвсгөлд 4, Дархан-Уулд 16, Орхонд 5, Булганд 1, Сэлэнгэд 2, Баянхонгорт 3, Төв аймагт 7, Өвөрхангайд 12, Говьсүмбэрт 1, Дундговьд 7, Сүхбаатарт 8, Хэнтийд 3 тохиолдол тус тус бүртгэгджээ. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 487 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 14 745 болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас таван хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 74 болж байна. Тухайлбал, 

 

  • Дөрөвдүгээр сарын 14-нд 86 настай эрэгтэй онош батлагдсан

  • Дөрөвдүгээр сарын  15-нд 71 настай эрэгтэй онош батлагдсан

  • Дөрөвдүгээр сарын 16-нд 73 настай эрэгтэй онош батлагдсан

  • Дөрөвдүгээр сарын 19-нд 72 настай эрэгтэй онош батлагдсан

  • Дөрөвдүгээр сарын 21-нд 77 настай эмэгтэй онош батлагдсан

 

Мөн коронавирусийн халдварын бус шалтгаант нас баралт  нэгээр нэмэгджээ. Тухайн өвчтөн хорт хавдартай эмчлүүлж байхын зэрэгцээ  халдварт өртөж нас барлаа. Өнөөдрийн байдлаар 4311  хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2517  хүн хөнгөн, 1376 хүндэвтэр , хүнд 345 , маш хүнд 74 хүн байна. Мөн 7846 хүн гэрийн хяналтад бий. Тандалт судалгаа хийж байгаа 2226 хүн байгаа.

 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мутацлагдсан вирус н ямар шинж тэмдэг илэрдэг юм бол
2021-04-25
Мутацлагдсан вирус нь ямар шинж тэмдэг илэрдэг юм бол
2021-04-25
Иргэн.:
Намайг дуурайхыг дэмжиж байна.
2021-04-24
Энэтхэгийн коронагийн мутац аймаар. Өмнөд африк бразил калифорнигийн мутацийн шинжүүдийг агуулсан тул илүү аюултай вирус болжээ. Бусад орнуудаар бас тархсан б
2021-04-24
Мутацлагдсан вирус нь ямар шинж тэмдэг илэрдэг юм бол