Коронавирусийн халдвараар 74 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.24/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас таван хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 74 болж байна. Тухайлбал,
-
Дөрөвдүгээр сарын 14-нд 86 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 15-нд 71 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 16-нд 73 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 19-нд 72 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 21-нд 77 настай эмэгтэй онош батлагдсан
Мөн коронавирусийн халдварын бус шалтгаант нас баралт нэгээр нэмэгджээ. Тухайн өвчтөн хорт хавдартай эмчлүүлж байхын зэрэгцээ халдварт өртөж нас барлаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ