Улсын хэмжээнд дархлаажуулалтын хоёрдугаар тунд нийт 118 127 хүн хамрагджээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.24/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Нийслэлд өчигдрөөс эхлэн хоёр дахь тунгийн дархлаажуулалт эхэлсэн. Мөн орон нутагт вакцины хоёр дахь тунг хийхээр бэлтгэж байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд  58 319 хүнийг дархлаажуулсан. Тухайлбал, Улаанбаатар хотод вакцин нэгдүгээр тунд 502 978 хүн хамрагдсанаас хоёрдугаар тунгаа 114 359 иргэн хийлгэсэн байна. Харин орон нутагт  нэгдүгээр тунд148 082 хүн хамрагдсанаас хсёрдугаар тунг 3768  иргэн хийлгэжээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 651 060, хоёрдугаар тунд 118 127 хүн хамрагджээ.  Насны ангиллаар нь авч үзвэл, 

 

  • 18-19 насны 12 919

  • 20-29 насны 174 048

  • 30-39 насны 207 512

  • 40-49 насны 163 077

  • 50-59 насны 139 735

  • 60-69 насны 71 707

  • 70-79 насны 21 140

  • 80-84 насны 3 634 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zaa ashgui dee. Ingesgeed novshiin corona daragdah baigaa.
2021-04-24