Ерөнхий сайд дархлаажуулалтын явцтай танилцаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “МАН-ын даргад зодуулж гэнэ” гэх мэдээлэл сошиалд сүлжээгээр түгэв.
Харин Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа энэ талаар “Ерөнхий сайдын хувьд өдөр тутам ажлаа хийж байгаа. Яг одоо гэхэд зарим асуудлаар сайд нартай уулзалт хийж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгтэй холбоотой олон нийтийн үйл ажиллагаанууд хязгаарлагдаж байна” гэж залруулсан юм.
Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Хан-Уул дүүрэг дэх 52 дугаар дунд сургууль дээр ажиллаж, дархлаажуулалтын явцтай танилцаж байна. Засгийн газрын холбогдох эх сурвалжийн мэдээлснээр, 4 сарын 23-ны 20:00 цагийн байдлаар ковид-19-ын эсрэг вакцинд 58,319 хүн хамрагджээ. Улсын хэмжээнд 651 мянган хүнийг нэгдүгээр тунд хамруулсан бол хоёрдугаар тунд 118127 хүн буюу 6 хувь нь хамрагдсан аж. Ийнхүү дархлаажуулах ажил эрчимтэй өрнөж байгаад ард иргэд ч сэтгэл хангалуун байна. Тодруулбал, “Хоёрдугаар тундаа хамрагдчихлаа. Дараалал бага, хөнгөн шуурхай үйлчилж байна. Ковидгүй зуны төлөө хамтдаа” гэсэн сэтгэгдэл цахим орчноор нэг хөвөрч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ