ШУУД: Шинээр 1264 тохиолдол батлагдаж, 4 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.25/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 1264 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 30 483 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1127 нь Улаанбаатар хотод, 137 нь орон нутагт байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 658 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Тодруулбал, Увс аймагт 1, Дархан-Уулд 24, Орхонд 9, Төв аймагт 40, Хэнтийд 1, Говьсүмбэрт 1, Дорнод 5, Дундговьд 4, Өвөрхангайд 3, Архангайд 8, Булганд 4, Ховдод 12, Завханд 20 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 15 403 болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас дөрвөн хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 86 болж байна. Тухайлбал, 57, 68, 70 настай эмэгтэй, 66 настай эрэгтэй хүн байгаа.
Өнөөдрийн байдлаар 4457 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2562 хүн хөнгөн, 1456 хүндэвтэр , хүнд 359 , маш хүнд 81 хүн байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ