Дархлаажуулалтад 30-39 насны иргэд идэвхтэй хамрагдаж байна

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.25/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд  64 397 хүнийг дархлаажуулсан. Тухайлбал, Улаанбаатар хотод вакцин нэгдүгээр тунд 511 332 хүн хамрагдсанаас хоёрдугаар тунгаа 173 968 иргэн хийлгэсэн байна. Харин орон нутагт  нэгдүгээр тунд149 216 хүн хамрагдсанаас хсёрдугаар тунг 4053 иргэн хийлгэжээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 660 548, хоёрдугаар тунд 178 021 хүн хамрагджээ.  Насны ангиллаар нь авч үзвэл, 

 

  • 18-19 насны 13 831

  • 20-29 насны 158 159

  • 30-39 насны 223 049

  • 40-49 насны 174 908

  • 50-59 насны 157 097

  • 60-69 насны 81 954

  • 70-79 насны 22 986

  • 80-84 насны 3 967

  • 85-аас дээш насны 1669

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн.:
Get trump it!Get trump it!
2021-04-25