Сууц өмчлөгчдийн холбоонд өгөх зөвлөмж

img

 

Халдварын энэ үед ЭМЯ-наас гаргасан сууц өмчлөгчдийн холбоонд өгөх зөвлөмжийг хүргэж байна. 

 

  • Үйлчилгээний ажилчдыг хувцас хэрэглэл, халдваргүйжүүлэх бодис, цэвэрлэгээний бодис, эд зүйлсээр хангах;

  • Халдваргүйжүүлэх бодисын хэрэглэх аргаар зааварчилгаа өгөх, аюулгүй ажиллагааны талаар сургалтад хамруулах;

  •  Цахилгаан шатны дэргэд гар халдваргүйжүүлэх бодис байршуулах, тогтмол сэлбэх;

  • Орон сууцны шал, орцны хаалга, шатны бариул, цахилгаан шат, цахилгаан шатны товчлуур зэргийг 3 цаг тутамд арчиж цэвэрлэх;

  • Орц, хонгилын цонхыг байнгын нээлттэй байлгах;

  • 7 хоногт 1 удаа урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийх, хүний гар байнга хүрдэг гадаргууг халдваргүйжүүлэх уусмалаар арчих, 1 цагийн дараа их цэвэрлэгээ хийх;

  • Өвчлөл бүртгэгдсэн орцонд голомтын халдваргүйжүүлэлт хийснээс хойш 1 цагийн дараа их цэвэрлэгээ хийх, бохирдол багатайгаас – ихтэй рүү чиглүүлэн цэвэрлэх;

  • Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед хэрэгжүүлэх, зөвлөмжийг мэдээллийн самбарт байршуулах, СӨХ-тэй холбогдох утас бичих;

  • Орцонд ил задгай хог хаяхгүй байх, хогийг заавал уутанд хийж амыг боож хаях;

  • Хог хаягдлыг хуваарийн дагуу тогтмол ачуулж цэвэрлэх.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ