"Оскар-2021" эхэллээ

Америкийн кино академийн шагнал гардуулах "Оскар" ёслолын арга хэмжээ эхэллээ. Энэ жил коронавирусийн цар тахлын улмаас шоуны формат болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ гээд урьд өмнөх ёслолоос өөр болж байгаа юм.
1. Энэ удаагийнх, хойшлуулсан дөрөв дэх "Оскар"
"Оскар-2021" хоёрдугаар сарын 28-ны өдөр болох ёстой байсан ч цар тахлын улмаас дөрөвдүгээр сарын 25 хүртэл хойшлуулсан юм. Найруулагчдад киногоо дуусгаж, нэр дэвших боломжтой кинонуудаа гаргах хугацаа өгөхөөр академи шийдсэний дээр зөвхөн онлайн-кинотеатрт гарсан бүтээлүүдийг нэр дэвшүүлэх боломж олгосон юм.
2021 онд Оскарын шагнал гардуулах ёслолыг ийнхүү хойшлуулсан нь энэ арга хэмжээний түүхэн дэх дөрөв дэх тохиолдол юм. 1938 онд Лос-Анжелес хотод үер болсны улмаас хойшлуулсан бол 1968 онд Мартин Лютер Кингийг хөнөөсөн, харин 1981 онд АНУ-ын Рональд Рейганы амь насанд халдсаны улмаас Оскарын ёслол тус тус хойшлогдож байв.
2. Цар тахлын улмаас ёслол хэд хэдэн газарт болно
Коронавирусийн цар тахалтай байгаа ч ёслол цахимаар болохгүй. Харин үүний оронд хүн олноор цуглуулахгүйн тулд хэд хэдэн байршлаас явагдах юм. Гол хэсэг нь "Долби" театр болох бөгөөд энэ театрыг 2001 оноос эхлэн Оскарын наадам зохион байгуулахаар түрээслэдэг болсон юм. Түүнчлэн Лос-Анжелес дахь Юнион Стэшн төмөр замын буудлын барилга гол хэсэгт багтана. Харин АНУ-ыг зорихоос түтгэлзсэн нэр дэвшигчдэд кориулан Академи тухайн оронд нь хэд хэдэн газар бэлдсэн юм. Тухайлбал, Их Британийн нэр дэвшигчид Лондон хот дахь BFI Southbank кинотеатрт цулах бол Францын оролцогчил Парис дахь Canal+ студиэс холбогдох юм.
3. Урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээг мөрдөнө, гэхдээ амны хаалтгүй
Энэ удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол коронавирусээс сэргийлэх бүхий л арга хэмжээг мөрдөн зохион байгуулагдана. Тухайлбал, Юнион Стэшн гэхэд л 170 хүртэлх тооны зочин л хүлээн авах юм байна. Бүхий л зочид барилга руу орох болон гарах ёстой цагийг заасан маршрут хүлээн авчээ. Тэд өнөөдрийн ёслол болохоос өмнө дор хаяж гурван удаа коронавирусийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай байсан бөгөөд харин ёслолын ажиллагааны үеэр тэдний биеийн халууныг хэмжин оруулсан байна. Мөн сэтгүүлчдийн тоог ч бууруулж, улаан хивсний ёслол руу гурваас илүүгүй гэрэл зурагчныг оруулжээ.
Телевизийн камер болон Юнион Стэшний гол танхимд байхдаа амны хаалтаа авч болохыг зөвшөөрсөн байна. Харин сурталчилгааны завсарлагааны үеэр амны хаалт зүүх ёстой гэнэ. 4
5. Ёслол дахиад хөтлөгчгүй явагдаж байна
Оскарын шагнал гардуулах ёслол гурав дахь жилдээ хөтлөгчгүй болж байна. 2019 онд Кевин Харт хөтлөгчөөр ажиллах байсан ч түүнийг ижил хүйстнүүдийг гадуурхсан пост твиттертдээ оруулсан гэх шуугиан гарсны дараа тэрбээр энэ үүргээсээ татгалзсан юм. Хэдийгээр ийнхүү хөтлөгчгүй болсон ч 2019 оны ёслолын ажиллагааны рейтинг өмнөх жилтэй нь харьцуулахад өссөн байсан тул Академи 2020 онд ч хөтлөгчгүй явуулж туршжээ. Гэвч энэ нь амжилтгүй болж, шууд дамжуулалтыг зөвхөн АНУ-д гэхэд л 6 сая үзэгчээ алдсанаар энэ ёслолын арга хэмжээний түүхэн дэх хамгийн бага үзэгчтэй наадам болсон юм.
.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ