Үйлчилгээний цагийн хуваарийг богиносгож, үргэлжлэх хөл хориог чангатгав

Цар тахлын тархалт өнгөрсөн 15 хоногийн хөл хорионы өдрүүдэд хумигдах бус хүндэрч, халдвар авсан иргэдийн тоо ЭМЯ-ны мэдээллээр өдөр бүр 1000-ыг давж, нас баралт ч нэмэгдсэн. Тэр байтугай иргэдийн нас баралт нэмэгдсэн шалтгаанийг урьдчилсан шинжилгээний сорьцоор манай улсад халдварын шинэ төрөл болох мутацийн Тиймээс Засгийн газар УОК, ЭМЯ-ны саналыг үндэслэн дахин тавдугаар сарын 08-ны өдрийн 06:00 цаг хүртэл хатуу хөл хориог нийслэлд сунгаад байгаа билээ.
Өнгөрсөн 14 хоногт иргэд гэрийн ойролцоо салхилах, дугуйгаар зорчих, үйл ажиллагааг нь зөвшөөрсөн 15 салбарын албан хаагчдыг албаны болон хувийн автомашинаар байгууллагын үнэмлэх, албан тоотой зорчуулж, нийтийн тээврийг өдөрт гурван ээлжийн цагийн хуваариар зорчуулж байсан. Харин энэ удаа үргэлжлэх хөл хорионы үеэр дээрх журамд өөрчлөлт орж, чангатгасан байна. Ингэхдээ хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-19:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоов. Хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаа явуулах төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн автомашиныг Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 37 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ын хүрээнд замын хөдөлгөөнд оролцуулна. Өөрөөр хэлбэл, хувь хүн, хуулийн этгээдийн автомашиныг QR кодоор зорчуулах ажлыг УОК хариуцаж байгаа юм.
Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж, өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, зорчуулна. Нийтийн тээврийн үйлчилгээний ачааллыг бууруулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор эрчим хүч, дулаан, усан хангамж, орон сууц, хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг тогтоосон цагийн хязгаарын хүрээнд тусгай үйлчилгээний автобусаар зорчино.
Нийслэлээс орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэнд, буяны ажил)-тай болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэрлэгчид (хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт)-ийг ПСР шинжилгээний 72 цагийн сөрөг хариу, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн гаргах, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж ажиллах юм. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд спиртийн өндөр агууламж (18 хувиас дээш) бүхий согтууруулах ундаа худалдахыг хориглолоо.
ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖАГСААЛТ
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ