ШУУД: Шинээр 856 тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.26/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 856 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 31 339 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 744 нь Улаанбаатар хотод, 112 нь орон нутагт байна. Тухайлбал, Увс 1, Ховд 2, Завханд 7, Булганд 2, Архангайд 16, Өвөрхангайд 10, Төвд 31, Сэлэнгэ 2, Дундговьд 2, Сүхбаатарт 7, Дорнод 3, Дархан-Уул 24, Орхонд 5 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1060 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 16 815 болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас хоёр хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 80 болж байна. Тухайлбал,
-
Дөрөвдүгээр сарын 25-нд 61 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 24-нд 64 настай эмэгтэй онош батлагдсан
Өнөөдрийн байдлаар 4451 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2574 хүн хөнгөн, 1441 хүндэвтэр , хүнд 355 , маш хүнд 81 хүн байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ