Ангараг дээрээс амьдрахад тохиромжтой нөхцөл илрүүлжээ

img

Ангараг гарагийн газрын хэвлий нь микробын амьдралыг дэмжихүйц, түүнийг эрчим хүч, шаардлагатай бодисуудаар хангах чадвартай гэдгийг астробиологчид илрүүлсэн талаар 
Astrobiology сэтгүүлд нийтэлсэн байна.

 

Мэргэжилтнүүд Ангараг гарагийн гадаргуугаас салж, дэлхий дээр унасан солирын химийн найрлагыг судалжээ. Ийнхүү судлахад, эдгээр чулуулгууд нь байнга устай харьцвал дэлхийн гүнд нар тусдаггүй хэсэгт нутагшдаг шиг бичил организмууд амьдрахад чухал нэгдлүүдийг үүсгэж чадна гэдэг нь тогтоогдсон байна. Эндээс үзэхэд Улаан нүдэн гарагийн газрын хэвлийн ихэнх хэсэг нь амьд биет нутагшихад тохиромжтой гэж эрдэмтэд дүгнэжээ.

 

Мөн судалгаагаар, ангарагийн солихуудад торий, уран, калий зэрэг цацраг идэвхит элементүүд, мөн сульфид эрдсүүд, ус тогтохуйц хэсгүүдтэй чулуулгууд байгаа нь тогтоогдсон байна. Энэ нь Ангараг гараг дээр амьдрахад тохиромжтой нөхцөл бий гэдгийг баталжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ