ОХУ бензиний экспортыг хязгаарлаж болзошгүй

Оросын эрх баригчид түр хугацаагаар экспортыг нь хязгаарлах бараа бүтээгдэхүүний жагсаалтад бензинийг багтааж магадгүй байгаа талаар Коммерсант мэдээлжээ.
Дөрөвдүгээр сарын 21-ний өдөр болсон дэд сайд Александр Новакийн зөвлөгөөн дээр ийм саналыг хэлэлцсэн байна. Тодруулбал, дотоодын зах зээлд чухал, онцгой тохиолдолд түр хугацаагаар хязгаарлах эсвэл нэг мөр хориглох бараа бүтээгдэхүүнүүдийн жагсаалтад бензинийг багтаах хүсэлтэй байгаа талаар зөвлөгөөний протоколд бичигджээ.
Энэ сэдвийг сайд нарын танхим хэлэлцэж байгаа талаар өмнө нь Александр Новак мэдээлж байсан юм. Түүний өгүүлснээр эрэлт өндөртэй үед дотоодын зах зээл дэх нөхцөл байдлыг тогтворжуулахад энэ арга хэмжээ туслах гэнэ. Гэхдээ одоогоор ийм шаардлага байхгүй гэж Новак онцолж байлаа. Энэ санаачилгыг Эрчим хүчний яам дэмжжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ