Буриад: Хүүхдийн тоглоомын төвөөр үйлчлүүлэгчдийн тоог нэмэхийг зөвшөөрчээ

Буриадын эрх баригчид тус улсын хүүхдийн тоглоомын төвүүдийг нэг удаад үйлчлүүлэгчид хүлээн авах хүчин чадлынхаа 50 хувь хүртэлх хэмжээгээр үйлчлүүлэгчид хүлээн авахыг зөвшөөрсөн талаар ТАСС мэдээлжээ.
"Буриадын нутаг дэвсгэр дээрх хязгаарлалтын арга хэмжээнүүдийн тухай тушаалд өөрчлөлт орсон. Дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хүүхдийн тоглоомын төв, тоглоомын өрөө, тусгай барилга эсвэл тусгаарлагдсан хаалга бүхий хүүхдийн тоглоомын бүсүүдийг ажиллахыг зөвшөөрсөн. Нэг дор хүчин чадлынхаа 50 хувиас илүүгүй тооны үйлчлүүлэгч авах ёстой" хэмээн Буриадын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Өмнө нь хүүхдийн тоглоомын төвүүдийг хүчин чадлынхаа 30 хувиас ихгүй үйлчлүүлэгч авахыг зөвшөөрч байжээ. Гэхдээ худалдааны төвүүдийн дотор байх хүүхдийн тоглоомын бүсүүдийн үйл ажиллагааг хориглосон хэвээр байгаа гэнэ.
Энд дуулгахад, Буриадад цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдварын тохиолдол 37 64 бүртгэгдсэн бол өнгөрсөн хоногт 29 бүртгэгджээ. Одоогийн байдлаар коронавирусийн халдвартай 322 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 192 хүн амбулатораар эмчлүүлж байгаа аж. Цар тахал дэгдсэнээс хойш Буриадад 837 хүн нас баржээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ