ХӨСҮТ-ийн Хүчилтөрөгчийн үйлдвэр нээгдэхэд бэлэн болжээ

img

ХӨСҮТ-ийн “ Хүчилтөрөгч дамжуулах төв”-ийн туршилтыг энэ долоо хоногт хийх аж. Хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтад орсноор өндөр даралттай баллон зөөвөрлөхгүй, газар доогуурх сүлжээгээр дамжуулан сэхээн амьдруулах,эрчимт эмчилгээний тасаг болон ковидын эмчилгээний өрөөнүүдэд хананы холбоосоор хүчилтөрөгчийг шууд дамжуулах нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй байх боломжтой болох аж.

 

Тус үйлдвэр нь Герман улсын технологиор цагт нам даралтын (0,5 мРа) хүчилтөрөгчийг 40м3 үйлдвэрлэхээс гадна өндөр даралтын (150мРа) баллоныг цагт 3-4 ширхэг хүчилтөрөгчөөр цэнэглэх өндөр хүчин чадалтай. Одоогийн байдлаар тус үйлдвэрийн барилгын ажил бүрэн дууссан бөгөөд цахилгаан болон хийн холболтуудыг угсарч байна.

 

Одоогоор ХӨСҮТ-ийн хүчилтөрөгч дамжуулах төв нь өдөрт өндөр даралтын 100 ширхэг баллон буюу 600м3 хүчилтөрөгч нийлүүлж, ханган нийлүүлэлт тасалддаг, өндөр даралттай баллон зөөвөрлөдөг хүндрэлтэй байгаа аж.  

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Одоо нээлтээ хийнэ гээд тууз хайчлаад баахан сайд дарга нар ирж шоудах байх даа ичиж үхмэрүүд...
2021-04-27
ХООСОН МЭДЭМХИЙРЧ ТЭНЭГТЭХЭЭ БОЛЬЦГООЧИХ. ХЭНД Ч ЧАМД ЮУ Ч АМЛААГҮЙ. ЧИ Л ТЭНЭГ УЧРААС ИНГЭЭД ТЭНЭГТЭЭД ЯВААД БАЙХ ЮМ. 5 САРД НИСЭХ ОНГОЦНЫ НИСЛЭГТ ОРОСЫН НЭГ Ч НИСЛЭГ БАЙХГҮЙ.
2021-04-27
оросууд өгнөө. хил хаалттай байхад хил дээр ирээд муутгах бий гэж болгоомжилж байгаа биз. гадаад харилцааны сайд нөгөө авгай сайн ярилцах харилцаа муу байна даа.
2021-04-27
Худалч Оросуудаас вакцинаа өгөхгүй бол мөнгөө авъяа гээд хэлээчээ. Яг маргааш одоохон гээд яваад байдаг худалч хүн байдаг даа. Орос яг тийм юм.
2021-04-27