COVID-19: ДЭМБ Энэтхэгт туслуулахаар 2600 эмнэлгийн ажилтныг илгээв

img

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн халдварын тохиолдол газар авсан Энэтхэгт туслуулахаар 2.6 мянга гаруй эмнэлгийн ажилтан илгээсэн талаар Ассошейтед Пресс агентлаг мэдээлжээ.

 

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесусийн өгүүлснээр, Энэтхэгийг зорьсон эмнэлгийн ажилтнууд тус улсын эмч нарт зөвлөгөө өгч, вакцинжуулалт, хяналтын үед тусламж үзүүлэх юм байна. Түүнчлэн тэрбээр Энэтхэг дэх өнөөгийн нөхцөл байдал "сэтгэл өвтгөм байна" хэмээн өгүүлжээ. 

 

"Хүчилтөрөгчийн концентратууд, зөөврийн хээрийн эмнэлгүүд, лабораторийн хэрэгслүүд зэрэг тоног төхөөрөмж, материал нийлүүлэх замаар ДЭМБ чадах бүхнээ хийж байна" хэмээн Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ. 

 

Энэтхэгт коронавирусийн халдварын тохиолдол эрс өсч, хүндхэн нөхцөлтэй нүүр тулаад байгаа юм. Халдварын тоогоор Энэтхэг улс АНУ-ын дараа бичигдэж байгаа бол, нас баралтын тоогоор дэлхийд дөрөвт орж байна. Энэтхэгийн эмнэлгүүд дүүрч, хүчилтөрөгчийн баллон хангалтгүй болсон тул иргэд нь тахлын шинэ давалгаанд бэлэн байгаагүй гэж эрх баригчдаа шүүмжилж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ