Архангай аймагт шинээр 11 тохиолдол батлагдлаа

img

Архангай аймагт шинээр 11 тохиолдол батлагдаж аймгийн хэмжээнд нийт 293 тохиолдол бүртгэгдлээ. Нийт 352 иргэнд PCR-ийн шинжилгээ хийсэн бөгөөд батлагдсан 11 тохиолдлыг сумдаар авч үзвэл, Эрдэнэбулган-4, Цэнхэр-4, Хотонт-1, Эрдэнэмандал-2 тус тус бүртгэгдсэн байна.

 

 

Ийнхүү Архангай аймагт нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 293 боллоо. Үүнд:

2020 онд: Батцэнгэл – 3 тохиолдол

2021 онд: Эрдэнэбулган – 169 тохиолдол

Хайрхан – 30 тохиолдол

Эрдэнэмандал – 58 тохиолдол

Чулуут – 17 тохиолдол

Ихтамир – 1 тохиолдол

Цэнхэр – 13 тохиолдол

Хотонт – 2 тус тус байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 6 иргэн бүрэн эдгэрч нийт 243 батлагдсан тохиолдол бүрэн эдгэрч эмнэлгээс гараад байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 47 иргэн байна. Үүнээс, нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 35, Эрдэнэмандал СЭМТ-д 3, Хайрхан СЭМТ-1, Чулуут СЭМТ-д 4, Цэнхэр СЭМТ-д 4 иргэн тус тус эмчлүүлж байна. Эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд Хөнгөн-41, Хүндэвтэр-6 иргэн байна.

 

Ойрын хавьталын 2073 иргэн, тусгаарлах байранд 44, гэрийн тусгаарлалтад 508 иргэн тус тус мэргэжлийн байгууллагын хяналтанд байна.

 

Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ