ШУУД: Тэтгэвэртээ гарсан эмч, сувилагч нарыг дайчлах хэрэгтэй

Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар цар тахлын нөхцөл байдлын талаар ЭМ-ийн сайд мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулж байгаа юм. ЭМ-ийн сайд С.Энхболд архаг хууч өвчтэй хүмүүс халдвар авбал хурдан хүндэрч байгааг анхааруулж байв. УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Цар тахлын үед эрүүл мэндийн ажилтнуудын цалин хэр олгогдож байна. Та нар урамшуулал өглөө гэдэг. Гэтэл тэр нь гэр бүлд нь хүрэлцдэггүй. Эрүүл мэндийн саяхан тэтгэвэртээ гарсан эмч, сувилагч нарыг дайчилж, вакцинжуулалтаа хурдан хийх хэрэгтэй гэдгийг онцолсон юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ