БНХАУ тоон эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна

img


"Цахим Хятад" дээд хэмжээний дөрөвдүгээр уулзалтан дээр "Цахим Хятадын хөгжлийн тухай илтгэл" нийтлэгджээ. Энэ илтгэлд өгүүлснээр БНХАУ тоон эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт бичигдсэн бол тоон эдийн засаг дахь үндсэн салбаруудын нэмүү өртөг нийт ДНБ-ийн 7.8 хувийг эзлэж байгаа гэнэ. 

 

Хятад улс мэдээллийн дэд бүтцийг бий болгосон цар хэмжээгээрээ сүүлийн таван жилд тэргүүлэгч байж, дэлхий дээрх хамгийн том шилэн кабелийн сүлжээ болон 4G сүлжээг бүтээсэн хэмээн илтгэлд өгүүлжээ. 2020 оны эцэс хүртэл интернет хэрэглэгчийн тоо 989 сая болон нэмэгдсэн бол интернетийн хүртээмж 70.4 хувь болсон байна. Хятадын нутаг дэвсгэр дээр 5G стандартын холбооны 718 мянган суурь станц байгуулж, 200 сая орчим терминалыг холбожээ. 

 

Жэнминь Жибао сонины мэдээлснээр, Хятадын мэдээллийн технологийн салбар дахь инноваци боломжууд сайжирсаар байгаа гэнэ. Инновацийн дэлхийн рейтингэд Хятад улс 2015 онд 29 дүгээр байранд орж байсан бол өдгөө 14 дүгээр байр хүртэл урагшилсны дээр дэлхий дээрх хамгийн том патентын хүсэлтийн эх үүсвэр болсон аж.

 

Мөн цахим засгийн үйлчилгээний үр дүн ч эрс өссөн байна. Хятад улс цахим засаглалын хөгжлийн дэлхийн индексд 45 дугаар байранд бичигдэж байгаа нь  2016 онтой харьцуулахад 18 байр урагшилжээ. Захиргаанаас зөвшөөрөл өгөх асуудлуудыг авч хэлэлцэх, шийдвэр гаргах хугацаа 40 хувиар багассан байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ