ОХУ: ХАБГБ-ын ивээл дор явагдах арга хэмжээнд Узбек, Монголыг урина

ОХУ Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын (ХАБГБ)ивээл дор явагддаг арга хэмжээнүүдэд Узбек, Серби, Монгол болон бусад найрсаг орнуудын төлөөлөгчдийг урих саналтай байгаа гэнэ Энэ талаар ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Душанбед болсон Батлан хамгаалахын сайд нарын зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, дээрх саналыг Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хэлэлцүүлэхээр оруулсан баайна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд хуралдаан дээр ХАБГБ-ын ажлбн багууллагуудын шугамаар үүнд шаардлагатай эрхзүйн баазыг бий болгох ажлыг эхлүүлэхийг санал болгосон байна.
Мөн Оросын жил бүрийн Зэвсэгт хүчний стратегийн сургуулилтад нэн тэргүүнд ХАБГБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Тусгаар орнуудын хамтын нөхөрлөлийн орнууд зэрэг бусад орнуудаас ажиглагч, анги хэлтсийг татан оролцуулах ажлаа үргэлжлүүлэх шаардлагатайг Сергей Шойгу онцолсон гэж Оросын Батлан хамгаалахын дэд сайд Фомин цохон тэмдэглэжээ. Энэ жил ХАБГБ-ын ивээл дор явагдах арга хэмжээнд "Запад" стратегийн сургуулилалт багтах юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ