Дархлаажуулалтын хоёр дахь тунд хамрагдах иргэдэд өгөх мэдээлэл

img

 

Нийслэлийн хэмжээнд 120 суурин болон явуулын цэгээр 263 багийн 1127 эмч, эрүүл мэндийн ажилтан “КОВИД-19” халдварын эсрэг дархлаажуулалтыг хийж байна.

 

Астразенека (AZD1222) болон Синофарм (Cor V) вакцины 2 дугаар тунд хамрагдах 18-аас дээш насны иргэдийг хэзээ, хаана вакцинд хамрагдахыг харьяа хороо, дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас холбогдож мэдээлэл өгөх тул та бүхэн товлосон хугацаанд вакциндаа хамрагдаарай.

 

Гадаад иргэн түр оршин суугаа хаягийн дагуу ойролцоох дархлаажуулалтын цэгт пасспортойгоо очиж 2 дугаар тунд хамрагдах боломжтой юм.

 

Дархлаажуулалтын суурин болон явуулын цэгийн байршил, иргэдийг тээвэрлэх автобусны маршрутыг дараах аппликейшн ашиглан гар утаснаасаа харах боломжтой.

http://arcg.is/1zaHya хаягаар орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

 

ЭХ СУРВАЛЖ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зандан шатар Зундуй:
1дэх вагцийна хйлгээд 25 хонжйно одоо 2ртхоо хйлгжь болхуу
2021-04-28
Яг яаж мэдээлэл өгөх юм. Мессеж бичих юм уу, утсаар ярих юм уу. Байрны групп дээр вакцинаа ирж хийлгэ гэж бичээд байгаа. Тэрийг хэлээд байгаа юм уу? Очоод хийлгэе гэхээр битгий дураараа ир, холбоо барихыг хүлээ гээд байх юм. Яг яаах болж байна аа.
2021-04-28
Зандан шатар Зундуй:
1дэх вагцийна хйлгээд 25 хонжйно одоо 2ртхоо хйлгжь болхуу