ШУУД: Шинээр 1171 тохиолдол батлагдаж, 9 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.28/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 1171 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 33 608 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1092 нь Улаанбаатар хотод, 72 нь орон нутагт, 6 зөөвөрлөгдсөн, 1 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Тодруулбал, Ховд аймагт 2, Хөвсгөлд 1, Булганд 3, Сэлэнгэд 5, Архангайд 4, Төв аймагт 26, Дорнод 4, Сүхбаатарт 8, Дархан-Уулд 6, Орхонд 13 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 490 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 18 033 болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас есөн хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 97 болж байна. Тухайлбал,
-
Дөрөвдүгээр сарын 12-нд 55 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 15-нд 84 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 21-нд 62 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 22-нд 47 настай эрэгтэй онош батлагдсан
-
71 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 17-нд 87 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 15-нд 58 настай эрэгтэй онош батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 17-нд 56 настай эрэгтэй оног батлагдсан
-
Дөрөвдүгээр сарын 20-нд 77 настай эмэгтэй онош батлагдсан
Өнөөдрийн байдлаар 4703 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2635 хүн хөнгөн, 1559 хүндэвтэр , хүнд 406 , маш хүнд 103 хүн байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ