НДШ-ийг нэмсэн шийдвэрийг цуцлахыг шаардав

img

 

МҮЭ-ийн холбооноос НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцсэн тэмцлийн явц,цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийлээ. 

 

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: 

 

-Цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоод хэд хонож байна.  МҮЭХ-нд эвлэлдэн нэгдсэн гишүүдийнхээ эрх ашгийг байнга хамгаалах үүрэгтэй төлөөллийн байгууллагын хувьд цар тахлын дэглэмийг барьж цөөн тооны ажилтнаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа. 

 

Тавдугаар сарын 1-нд хөдөлмөрчдийн эв санааны нэгдлээ илэрхийлдэг өдөр тохионо. Төр засгийнхаа шийдвэрийг дагаж, ажилгүй орлогогүй хүнд нөхцөлд гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэж байна. 

 

Нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны нэгдүгээр сарын 01-нээс 2 хувиар нэмэгдүүлсэн УИХ, ЗГ-ын шийдвэр хүнд байна гэсэн гомдол он гарсаар тасралтгүй ирүүлж байна. 

 

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн шийдвэрийг УИХ,ЗГ цуцалж, холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг санал болгож, шаардаж байна. Дэлхийн улс орнууд эв санааны нэгдлийн өдөр иргэд хөдөлмөрчдийнхөө тулгамдсан асуудлыг сонсож, шийдвэрлэхийн төлөө дор бүрнээ хамтран ажиллаж байгаа. Энэ жишгийн дагуу цар тахлын үед энэ хатуу шийдвэрээ цуцлахыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос  дахин сануулж, Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэд хүргэж өгөөд ирлээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
AN aas heden tugrug avch dee, ene salbadai.
2021-04-28
hunii hulgailsan mungiig tulj baih ch gej dee,
2021-04-28
hunii hulgailsan mungiig tulj baih ch gej dee,
2021-04-28
undarmaa erdene edorj nariin hulgaig mani met tulj baigaa yum biz dee, kkk.
2021-04-28
DEMJIJ BAINA:
ODOO ENE MONGOLCHUUD BUGD DEMJEEREE DEE, UURIINH N TSALINGAAS IH SHIMTGEL AVAAD BAIHAD L MAN GEED MANGARTAAD BAIVDAA, MANKURTUUDAAA
2021-04-28
hunii hulgailsan mungiig tulj baih ch gej dee,
hunii hulgailsan mungiig tulj baih ch gej dee,
zochin:
niigmiin daatgaliin shimtgeliig nemj baigaa ni ujid ni aldsan mongoo ijgedeej tolvvlj baigaa neg csnii deerem ym.bi VE-tei sanal neg baina
2021-04-28