Жо Байдены Ерөнхийлөгчийн эхний 100 хоног амжилттай өнгөрсөн гэв

img

АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг Жо Байден хашиж эхэлснээс хойших эхний 100 өдөр дотоод бодлогын салбарын хүрээнд ихээхэн амжилттай болсон гэж "Eurasia Group" Олон улсын судалгаа, зөвлөх фирмийн үндэслэгч, ерөнхийлөгч, Америкийн гадаад бодлогын шинжээч Иэн Бреммер ТАСС агентлагт өгүүлжээ. 

 

"Байдены хувьд дотоод бодлого нь нэн чухал. Үүнд тэрбээр ихэнх анхаарлаа хандуулсан" хэмээн судлаач үзсэн байна. Түүний үнэлснээр, энэ тал дээр эхний 100 хоног нэн амжилттай гэж дүгнэгдэж байгаа гэнэ.

 

Таамаглаж байснаас илүү хурдтайгаар вакцинжуулалт хийсэн, холбооны төсвөөс үндэсний эдийн засагтаа 3 их наяд долларыг дэмжлэг болгон гаргасан зэрэг нь үүнд хамаарна гэж шинжээч үзжээ.

 

"Жилийн эцэс гэхэд АНУ-ын эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор дахин олон их наяд доллар гаргана. Вакцинжуулалт болон эдийн засгийн дэмжлэгээрээ АНУ бусад орнуудыг түүчээлж байгаа нь Байдены нэр хүнд 60 хувь болтлоо өсөхөд нөлөөлсөн" хэмээн Иэн Бреммер өгүүлжээ.

 

Харин гадаад бодлогын тухайд төдийлөн амжилт гараагүй гэнэ. Орос-Америкийн харилцааны тухайд дорвитой өөрчлөлт гараагүй байгааг онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ