АНУ-д албанаасаа халагдах хүсэлтэй цагдаагийн албан хаагчид эрс нэмэгджээ

Албаа орхих шийдвэр гаргасан Нью-Йоркийн цагдаагийнхны тоо өнгөрсөн онд эрс өссөн бөгөөд эсэргүүцэл, цагдаагийн системийн шинэчлэлт чангарсны улмаас 5.5 мянган цагдаа ажлаасаа халагджээ.
Тэдний тал хувь нь тэтгэвэртээ гарах хүсэлт гаргасан бол үлдсэн нь зүгээр л халагдсан гэж "Нью-Йорк Таймс" сонин мэдээлсэн байна. Үүнээс жилийн өмнө буюу 2019 онд ердөө 3000 орчим хүн цагдаагийн албанаас гарч байсныг эх сурвалж онцолжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ онд нийслэлийн хууль сахиулах байгууллагын 800 гаруй алба хаагч албанаасаа халагдах өргөдлөө өгчээ. Одоо Нью-Йорк хотод 36 мянга орчим цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ онд цагдаагийн алба хаагчийн хомсдол улам нэмэгдэнэ гэж цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна.
Нью-Йорк Таймсын мэдээлснээр, дүрэмт хувцастай хүнийг үзэн ядах хандлага газар авсан бөгөөд хууль сахиулах байгууллагад оруулж буй шинэчлэлтийн хүрээнд зөрчил гаргасан цагдаагийн алба хаагч цаашид хүчний байгууллагад ажиллах эрхгүй болсон нь цагдаагийнхан олноор ажлаас халагдах шалтгаан болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ