ОХУ: Вакцин тариулсных нь төлөө Чукоткийн ахмадуудад мөнгө төлнө

ОХУ даяар ахмад настнуудыг коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинжуулалт эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч ахмадууд вакцинжуулалтад хамрагдах үзүүлэлт төдийлөн хангалттай төвшинд хүрэхгүй байгаа бололтой. Оросын нийслэл Москва хот ахмад настнуудыг коронавирусээс сэргийлэх вакцин тариулвал урамшуулал олгох хөтөлбөр хэд хоногийн өмнө эхлүүлсэн бол дахин нэг бүс нутаг ийм шийдвэр гаргажээ.
Тодруулбал, Чукоткын өөртөө засах тойргийн эрх баригчид 60-аас дээш насныхныг коронавирусээс сэргийлэх вакцинд хамрагдвал нэг удаагийн мөнгөн дэмжлэг олгохоор амалсан байна. Энэ талаар Чукоткын тойргийн Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.
"Чукоткын өөртөө засах тойрогт бүртгэлтэй, тойргийн нутаг дэвсгэр дээр вакцинжуулалтад хамрагдсан 60 болон түүнээс дээш насны бүхий л оршин суугчдад нэг удаагийн дэмжлэг болох 2000 рубль (shuud.mn: монгол мөнгөөр 70 мянган төгрөг) олгоно" хэмээн тойргийн эрх баригчид мэдэгджээ.
Чукоткад коронавирусийн халдвартай 748 хүн бүртгэгдсэнээс 734 нь эдгэж, найман хүн нас барсан байна. Энэ тойргийн нийт хүн ам 49 мянга бөгөөд насанд хүрсэн хүн амаас 6.8 мянга нь вакцинд хамрагджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ